📅

Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2018” яруу найргийн наадам болно

🕔 2018/11/13 16:13

Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2018” яруу найргийн наадам болно

 

Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ой, Говь-Алтай аймгийн “Хан Тайшир” утга зохиолын нэгдлийн 60 жилийн ойн хүрээнд нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, зохиолч, яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2018” яруу найргийн наадам энэ сарын 17, 18-ны өдөр түүний мэндэлсэн нутаг Халиун суманд болох гэж байна.

Энэхүү наадам нь Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор Халиун сумын ЗДТГ, "Хан Тайшир" утга зохиолын нэгдэл, Монголын морин спорт залуу уяачдын холбоо хамтран зохион байгуулах юм. Яруу найргийн наадам чөлөөт сэдвээр гурван үе шаттай явагдах бөгөөд оролцогч тус бүр энэ сарын 14-ний өдөрт багтаан гурван шүлгээ Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордны 203 тоотод ирүүлэх эсвэл nairam9511@gmail.com хаягаар илгээхийг зохион байгуулагчдын зүгээс анхааруулав.

Наадмыг мэргэжлийн яруу найрагчид шүүж эхний таван байрыг шалгаруулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчийг хурдан удмын даага, мөнгөн шагнал, М.Цэдэндоржийн хөрөг баримал бүхий өргөмжлөлөөр шагнаж урамшуулах гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол