ЗОХИОЛЧ Ч.ЛОДОЙДАМБЫН ХҮРЭЛ ХӨШӨӨГ БОСГОЛОО
Говь-Алтай аймгийн хэмжээнд их зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд энэ оны турш олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Түүний төрсөн Тайшир сумын “Янчилын ам” хэмээх газар гэрэлт хөшөөг өнгөрөгч хавар босгосон бол энэ сарын 15–нд их зохиолчийн нэрэмжит 12 жилийн сургуулийн үүдэнд хүрэл хөшөөг нь босголоо.
Уран барималч МУСТА Б.Говьсайханы урлан бүтээсэн уг хөшөө 85 сая төгрөгний өртөгтэй бөгөөд иргэд, ард түмний хандив дэмжлэгтэйгээр бүтсэн байна.
Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар эрдэмтэн зохиолчийнхоо хөшөөг бүтээхэд ихээхэн анхаарч цаашид ч зохион байгуулах ажил их байгаа ажээ. Хөшөөний нээлтэнд аймгийн болон МЗЭ-ийн удирдлагууд, “Болор цом” наадамд оролцохоор ирсэн яруу найрагчид, нэрэмжит сургуулийн багш, сурагчид оролцож цэцэг өргөлөө.