📅

Эрнест Хемингуэй гэртээ 150 муур тэжээдэг байжээ

🕔 2018/11/19 13:30

Эрнест Хемингуэй гэртээ 150 муур тэжээдэг байжээ

 

Муур (Felis catus) буюу гэрийн муур хортон мэрэгч, могой, хилэнцэт хорхой зэрэг гэрийн хортныг агнах чадвар, хүнд дасах чадвараараа хүнд үнэлэгддэг махан идэшт хөхтөн. Муур дорж хаяж 9500 жилийн өмнө хүнтэй холбоотой болсон гэх баримт байдаг. Чадварлаг махчин муур 1000 орчим зүйлийн амьтан барьж хооллодог ажээ. Муур хаалганы бариул доош дарж онгойлгох зэрэг энгийн механизмыг өөрөө эзэмшиж сурах чадвартай амьтан. Муур янз бүрийн дуу авиагаар харилцдагаас гадна, биеийн хөдөлгөөнөөр харилцдаг гэнэ.  Муур дэлхий дээр хамгийн түгээмэл гэрийн амьтан байх магадлалтай. Нийт 600 сая гаруй муур дэлхий даяар тархсан байна. Муурыг шүтээнээ болгосон эртний Египетэд муурыг анх гэршүүлсэн гэж саяхан болтол үздэг байв.  Гэвч 2007 оны судалгаагаар гэрийн бүх муур МЭӨ 8000 жилийн өмнө Ойрхи Дорнодод гэршсэн тав хүртэл тооны Африкийн цоохондойгоос (Felis silvestris lybica) гаралтайг тогтоожээ. Та бүхэндээ мууртай холбоотойгоор зарим улс орнуудад байдаг сонирхолтой баримтуудыг хүргэе.

-Англид хар муур амжилт дагуулдаг. Хар муурны сүүл нүдний өвчинг эмчилдэг гэж үздэг. Мөн үүг эмчлэхэд гурван өнгийн үстэй муурны сүүл тусалдаг гэдэг байна.

-Эртний норвегичүүд муурыг гэгээн амьтан хэмээн дээдэлдэг байж. Тэд ойн муурыг гэрийн тэжээмэл болгон, хөлгийн тавцнаа авч явдаг байжээ.

-Францын Лионы их сургуулийн мэргэжилтнүүд дэлхий дээр хэчнээн гэрийн муур байгааг тооцоолохоор шийджээ. Тэдний тооцоолсноор бидний ертөнцөд 400 сая тэжээвэр муур байдгийн дийлэнх нь АНУ-д тоологджээ. Түүний дараагаар Австрали улс бичигдсэн бөгөөд тус улсын 10 оршин суугч тутамд есөн муур ногддог байна. Харин Ази тивээс энэхүү судалгааг Индонези тэргүүлсэн бөгөөд тус улсад 30 сая нрх муужгай амьдардаг аж. Европыг Франц улс найман сая муур мөрөн дээрээ суулган эрхлүүлж яваагаараа тэргүүлж, Перу, Габон болон зарим оронд муур бараг тэжээдэггүй гэнэ.

-Зарим орны хүмүүс эл амьтныг ихэд хүндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ үүдэнд муурны дүрс тавьсан байдаг нь гэр бүлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг.

-Байгаль эх хүн, амьтанд янз өүрийн нас заяадаг. Ялангуяа амьд биесийн залуу, дунд, өтөл нас бүгд өөрийн онцлогтой. Нэг сартай муурны зулзага 5-6 сартай хүүхдийн хөгжилтэй адилхан байдаг бол зургаан сартай муур долдугаар ангийн хүүхэдтэй /14 настай/ чацуу. Харин 14 настай муур 70 настай бууралтай чацуу гэнэ.

-Мууранд анааш, тэмээнд байдаг нэг чанар бий, Учир нь, тэд яг адил “харь явдалтай”. Тэд эхлээд баруун талын урд, хойдох хөлөө түрүүлж гишгээд дараа нь зүүн талын хоёр хөлөөрөө мөн зэрэг гишгэдэг.

-Английн I Карл хаан мууртай байж. Тэрбээр муур нь үгүй бол аз жаргал үгүй гэж үздэг байсан гэнэ.

- Муурыг хайрлаад зогсохгүй амьдралын олон зүйлээ түүнтэй холбодог хүмүүс цөөнгүй. Тухайлбал, нэрт зохиолч Эрнест Хемингуэй гэртээ 150 муур тэжээдэг байсан гэнэ. Гэтэл дэлхийн аварга шатарчин Алехин муурнаасаа хүч авдаг байж. Түүний хайртай сиамын муур Чеси (шатар нэртэй) нь Алехиныг тэмцээнд орж байхад танхимд эхнэрийнх нь өвөр дээр суун алсаас эзэндээ тусалдаг байж. Алехин тэмцээний үеэр эхнэрээ бус хайртай муураа илэхийн тулд байнга үзэгчдийн суудал руу гүйдэг байжээ.

- Египтэд исламын шашин дэлгэрэх болсон цагаас муурыг нохойноос илүү үнэлэн хүндлэх болжээ. Учир нь тус шашины номлогч Магомет муурыг хайрлан шүтдэг байж "

- Египетчүүд нас барсан гэрийн эзэгтэйн сэтгэл зүрх муурын биенд шингэдэг байжээ. Тиймдээ ч гэрт нь гал гарвал эхлээд муураа авраад дараа нь бусад хэрэгтэй зүйлсээ галаас гаргадаг аж.

-Эртний Сиамд буюу өнөөгийн Тайландад бүх гүнж мууртай байжээ. Тэд усанд орохоор явахдаа бөгжөө муурныхаа сүүлэнд хийн үлдээдэг байсан гэнэ. Тиймээс сиамын муур ааш муутай, ялангуяа сүүлэндээ гар хүргүүлдэггүй гэх болжээ. 

Эрхэм уншигч та бүхэнд муурын хөгжилтэй зурагнуудаас хүргэе.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол