📅

ХААН банкны шинэ луйвар буюу УХААЛАГ БАНК үйлчилгээ

🕔 2018/11/21 11:34

ХААН банкны шинэ луйвар буюу УХААЛАГ БАНК үйлчилгээ

 

Монголын хамгийн өргөн сүлжээтэй, олон хэрэглэгч үйлчлүүлэгчтэй банк бол Хаан банк. Үйл ажиллагаа эхлүүлсэн цагаасаа эхлэн хурдан шуурхай, найдвартай хэмээн олны ам сайтай байсан банк өдгөө үйл ажиллагаа нь муудаж тэднийг дагах хэл ам тасрахаа байсан.

“Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн үйлчилгээг Монголдоо хамгийн өндөр төвшинд хүргэхийг эрмэлзэнэ” уриатай хаан банкны ухаалаг үйлчилгээ иргэдийн цаг завыг хөнгөвчлөхөөс илүү бухимдуулсаар байна.

Өмнө нь орлого зарлагын гүйлгээ хийх бүрт 50-250 төгрөгийн шимтгэл авах нэрийдлээр иргэдийн данснаас давхар бутархай мөнгө луйварддаг байсан тэдний “боловсон” дээрэм одоог хүртэл үргэлжилсээр байгааг хаан банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч нар хэлж ярьдаг. Гэвч монголчуудын хэнэггүй занг тэд ашиглан луйврын аргаа УХААЛАГ гэх тодотголоор өнгөлөн далдалсаар байна.

Хаан банкны өөр нэгэн боловсон “дээрэм”-ийн тухай нэгэн хэрэглэгч олон нийтийн цахим сүлжээнд жиргэжээ. Тэрээр хэлэхдээ “Би хаан банкны хэрэглэгч болоод 20 жилийн нүүрийг үзэж байна. Сүүлийн үед хаан банкны ухаалаг банк апплекейшн шинэчлэгдлээ гээд их сурталчлах болсон. Энэ удаад ганцхан ухаалаг банкны тухай сэтгэгдлээ бичихээр шийдлээ. Өмнө нь ухаалаг банкны нэг жилийн төлбөр 10.000 төгрөг байсан. Харин шинэчлэгдсэн цагаас эхлэн жилийн хураамж 0 төгрөг болж харин гүйлгээ хийх тутам 100 төгрөгийн шимтгэл авдаг болсон. Энэ бол цэвэр иргэдийг мөлжиж буй луйвар. Жишээ нь би нэг өдөрт хамгийн багадаа 10 удаа интернет банкаар гүйлгээ хийдэг гэхэд өдрийн хураамж 1000 төгрөг. Нэг сард 30.000 төгрөг, нэг жилд 365.000 төгрөг гэсэн үг. Энэ бол хамгийн багаар тооцож гаргасан дүн. Хаан банк Монгол улсын хамгийн их ашиг орлоготой, ажилладаг санхүүгийн байгууллага байж иргэд биднийгээ юунд ингэж дахин дахин луйвардана вэ? Энэ бусармаг үйлдлээ болиоч ээ” хэмээжээ.

 

 

http://ubnew.info

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол