📅

ХҮЧТЭЙ ШУУРГАНЫ ҮЕЭР ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮС БЭРТЭЛ АВЧЭЭ

🕔 2018/11/28 11:02

ХҮЧТЭЙ ШУУРГАНЫ ҮЕЭР ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ХҮМҮҮС БЭРТЭЛ АВЧЭЭ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй цасан болон шороон шуурга шуурсаны улмаас зарим аймаг сумдад нөхцөл байдал хүндэрсэн. Олон айлын гэр нурж, байшингийн дээвэр хууларч, зарим аймагт өндөр хүчдэлийн шон унаж тог цахилгаангүй болсон юм.

Тухайлбал, Ховд аймагт хүчтэй салхи шуурганы улмаас гурван иргэн гэмтэж, нэг хүний биеийн байдал хүнд байгаа талаар ОБЕГ-ын эх сурвалж мэдээлэв.

Тэдгээр иргэдийн хувьд зам засварын ажил хийж байсан бөгөөд тэр үед байшингийн хууларч унасан дээвэрт цохигдож биедээ гэмтэл авчээ. Бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд хоёр нь эмнэлгээс гарч нэг нь биеийн байдал хүнд эмчлүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол