Говь-алтай аймгийн сүүл мушгисан шалтгаан буюу алтайг аргамжсан гурвал
Ш.РАДНААСЭД ГОВЬ-АЛТАЙГ ТӨЛӨӨЛДӨГ ҮҮ, ЭСВЭЛ?
2016 оны сонгуулиар Говь-Алтай аймагт МАН ялалт байгуулж, олонд танигдаж амжаа ч үгүй байсан Ш.Раднаасэд гэгч хүртэл тухайн тойргоос УИХ-ын сэнтийд заларсан билээ. Аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндорж сонгуулиа удирдаж орсон болохоор ажлын үр дүн, хариуцлагын дагуу засаг дарга болох нь гарцаагүй хэмээн яригдаж байх үед Ш.Раднаасэд нь өөрийн сонгуулийн ажилд тусалж дэмжсэн ЖДҮ-ийн сангийн их хэмжээний зээлд холбогдоод байгаа "Алтай констракшин” ХХК-ийн босс Х.Бат-Эрдэнэ гэгчийн найз Гаальд ажиллаж байсан С.Гансэлэм гэж үл таних нэгнийг тэс хөндлөнгөөс оруулж засаг дарга болгожээ. "Алтай констракшин”-ны Х.Бат-Эрдэнийн нэр цохсон бор халзан төлөгийг ч болов Говь-Алтайн засаг дарга болгох амин үүрэг Ш.Раднаасэдэд байж. Ш.Раднаасэд бол Говь-Алтайчуудын итгэсэн итгэлийг хөсөр хаяж санхүүгээр дэмжсэн Х.Бат-Эрдэнэ найзынхаа хүслийг биелүүлэгч болж хувирсан гэдгийг Алтайчууд ам уралдсан ярих юм билэ. Угаас улс төр бизнес ингэж явах дүрмийг Нацагийн Багабанди гуай эхлүүлсэн юм. Үнэн хэдий хатуу ч эвлэрэхээс аргагүй.
ГОВЬ-АЛТАЙГ УХРААЖ УДИРДСАН С.ГАНСЭЛЭМ
Бэлтгэгдээгүй хүнд эрх мэдэл өгөх нь галзуу чоныг хотруу оруулсантай ижил. Тэрбээр хотод амьдардаг хүмүүсийг аймагт аваачиж халаа сэлгээг хайр найргүй хийснээс гадна засаг дарга нарын хамгийн их найруулдаг хор болох уул ухах ажилруу ханцуйгаа ч шамлахгүйгээр хоёр гараа дүржээ. Өнөөдөр түүний уршгаар нөхөн сэргээлт нэрээр уул талаа хөмрүүлж малын бэлчээрээ сүйтгүүлсэн малчид хүчин мөхөстөж байгааг эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Бас ч болоогүй эрх мэдлээ ашиглаж болох бүх сувгаар нь ашиглаж төсвийн мөнгөөр аймгийн төвд өөртөө гурван өрөө орон сууц авч, эхнэрээ төрийн албанд татжээ. Ийнхүү аймгуудын өрсөлдөх чадварын өнгөрсөн оны үзүүлэлтээр Говь-Алтай аймаг бусад аймгуудынхаа цувааны хойно хомоол мэт торойж үлдэв.
Уг нь энэ нутаг чинь Монгол эх орны баруун өмнөд хязгаарыг хамгаалж ирсэн тэнгэрлэг эх орончдын өлгий нутаг. Аргаль, янгир, бөхөн, хулан, хавтгайн сүргийн бэлчээртэй алдартнуудын өлгий нутаг. Рашаан, ус, ашигт малтмалыг хэдэн сая жилээр хэвлийдээ хадгалж ирсэн бөгөөд газар нутгаараа Монголдоо 2-т жагсдаг аймаг. Говь-Алтай бол өндөр заяатай өвгөдийн нутаг. Хөгжвөл хөгжих, баяжвал баяжих эд баялгийн эзэн суух эрхтэй ард түмэн бол Алтайчууд.
Аймгийн хөгжлийг гацаагч, юу ч хийдэггүй хэмээн муу хэлэгдэх хөөрхий С.Гансэлэм даргад хийсэн нэгэн чухал ажил бий. Тэр нь аймгийн засаг даргын тамгын газрын байранд караоке нээсэн ажил. Хүн юу чадна түүнийгээ л сайн хийдэг болохоор угаас уужуу сэтгэлтэй Говь-Алтайчууд түүнийг ойлгож, дооглож тохуурхахаа больсон сурагтай.
ГОВЬ-АЛТАЙЧУУД 2020 ОНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Нэгэнт хийсэн сонголтоо буцааж болдоггүй иргэд дараагийн сонгуулиар өөрчлөх эрх нь ирнэ. Тиймээс уг үндэсээр нь өөрчлөхийн тулд Ш.Раднаасэдийн эсрэг санал өгөх сонголт бий. Алтайчууд уужуу л болохоос тэнэг ард түмэн биш болохоор ус нутаг, ирээдүй хойчийнхоо хувь заяаг бодно. ЖДҮ-чин Алтай констракшны Х.Бат-Эрдэнэ, түүний төр дэхь төлөөлөгч Ш.Раднаасэд, тэдний хөлсний цэрэг С.Гансэлэм, Тендерчин 60 саяын гэгдэж эхэлсэн Т.Ганзориг нарын дураараа авирлаж байгааг намынхан болоод нутгийн иргэд тэвчиж чадахгүй байгаагаа хэлж эхэлсэн байна. Алтайчууд тэднийг одоо даруй огцруулахгүй бол Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед санаархаж байсан гэгдэх тусгай хамгаалалттай газрыг ухаж ч мэднэ гэх айдастай байна. УГААС ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН АЖ АМЬДРАЛ ЭНЭ ГУРВЫН АШИГ СОНИРХЛЫН ТЭРГҮҮНД ТАВИГДАХ АРГАГҮЙ БОЛСОН.
Эх сурвалж: http://uul.mn/g
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад