📅

Говь-Алтайд сарлаг өсгөж эхлэв

🕔 2018/09/18 17:16

 Говь-Алтай аймагт сарлаг өсгөж үржүүлэх, чанар, ашиг шимийг нь сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор сарлагжуулах үйл ажиллагаа эхэллээ. 

Дээрх арга хэмжээний нээлт есдүгээр сарын 17-нд тус аймгийн Халиун суманд болсон бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Орон нутагт сарлаг өсгөх үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд энэхүү ажлыг эхлэл болгон тус аймгийн Алтай, Халиун, Төгрөг сумын малчдад нийт 160 сарлаг нийлүүлэв. Тухайлбал Алтай суманд 41, Төгрөг суманд 42, Халиун суманд 80 гаруй сарлагийг Ховд аймгийн Мөнххайрхан сумаас  нийлүүлсэн ажээ. 

Говь-Алтайд сарлаг өсгөж эхлэв

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол