📅

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

🕔 2018/12/11 18:15

Говь-Алтай аймагтөрнөж буй улс төрийн үйл явдлын талаар бид цаг алдалгүй мэдээлж байгаа билээ. Тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Т. Ганзориг өнгөрсөн баасан гаригт  ажлын өрөө, тамга тэмдгээ албан ёсоор хүлээлгэж өгсөн байна. Түүний ажлыг хүлээж авсан  Л.Батжаргал нь 2017 оны зургаадугаар сард  Бугат суманд хууль бусаар алт олборлож байгаад сумын байгаль орчны улсын  байцаагч  н.Энхтуул, хэсгийн төлөөлөгч Манлайбаатар  нарт үйлдэл дээрээ баригдсан бөгөөд  техник тоног төхөөрөмжийг нь хураан авч,торгууль ногдуулах гэсэн төрийн хоёр албан хаагчийг зодож, танхайрсан аж. Анханшатны шүүх хуралдаан болохыг өмнө Л.Батжаргал нь хохирогч нарын ар гэрийнхэн болоод найз нарт нөлөөлөн гомдолгүй, өргөдлөө татаж байна гэсэн өргөдлийг шүүхэд гаргуулснаар хавтаст хэрэг хаагдаж,гэмт этгээд ял сонсолгүй өнгөрсөн байна. Гэвч аймгийн прокурор   ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн биед халдсан үйлдэл нь өөрөө гэмтхэрэг учраас энэ хэрэг хаагдах ёсгүй хэмээн дээд шатны шүүхэд эсэргүүцэлявуулснаар Улсын дээд шүүх хэргийг  дахин сэргээж,  анхан шатны шүүх рүү буцаажээ. Төрийн албан хаагчдын эрүүл мэндэд халдсан Л.Батжаргалтай холбоотой шүүх хуралэнэ сарын 13-нд буюу ирэх пүрэв гаригт Алтай хотноо болохоор товлогджээ.   Ийм нэг ёс зүйгүй нөхөр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга болохоор санаархаж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд болоод Засгийн газар таслан зогсоох биз ээ.
Ч.Оюунбат
24Баримт.мн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол