Уран бичлэгийн үзэсгэлэн гарлаа
Үндэсний бичиг үсгийн баяр-2017” бичиг үсгийн баярыг өчигдөр аймгийн Нийтийн номын сангаас зохион байгууллаа.
Энэ удаагийн “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар иргэдийн дунд зарласан “Монгол бичгийн уран бичлэг”-ийн уралдаанд 6 хүний 11 бүтээл ирсэнээс 1-р байрт Есөнбулаг сумын 12 жилийн 2-р сургуулийн ажилтан Д.Нарандэлгэр, 2-р байрт Насан туршийн боловсрол төвийн багш Н.Энхжаргал, 3-р байрт иргэн Б.Ёндонсамбуу нар тус тус шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Мөн иргэдийн хувийн номын санд байгаа ховор номуудаар үзэсгэлэн гаргаж сурталчилсны дээр идэвх зүтгэлтэй оролцсон Д.Базарсүрэн, Б.Жаргал нарт дурсамж хадгалууллаа.
Аймгийн нийтийн номын санд байгаа ховор болон шинэ номын үзэсгэлэн, сайхан бичлэг, уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн гарган иргэдэд сонирхуулж, шинэ номын худалдаа зохион байгуулжээ.
Ерөнхий боловсролын 12 жилийн 1, 2-р сургууль, АУ-ны Коллеж, Тайшир сумын багш, сурагчдын монгол бичгийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж нийт 40 гаруй сурагч хамрагдсан байна.