📅

Хоёр мянган ном хүлээлгэн өглөө

🕔 2017/05/31 11:55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотод амьдардаг Говь-Алтай аймгийн харьяат залуучуудын санаачлагаар өрнөж буй "Алтайгаа номтой хот болгоё - 4" аян амжилттай болж аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2000 ном хүлээлгэн өглөө.
Өчигдөр МСҮТ-д номын өдөрлөг болж 25 байгууллага, 70 гаруй иргэдийн хандивласан 2000 номоор үзэсгэлэн гарган иргэд олон нийтэд танилцуулж сурагчид, уншигчдын хүртээл болж эхэллээ.
Номын аяныг сэтгүүлч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Одгэрэл, UBS телевизийн сэтгүүлч Х.Жавзмаа нар санаачлан зохион байгуулж, Алтай хотод “Их Алтайн мэдээ” сонины редакц хамтран ажилласан байна. Оюунлаг залуучууд Алтай хот руугаа оюуны цуваа номоо илгээсээр байх ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол