📅

Улаанбаатарт их үер болов

🕔 2017/07/03 09:30

1921.07.06 Ардын журамт цэрэг, улаан Орос цэргийн хамтаар нийслэл хүрээнд орж ирэв.

1931.07.07 Улсын ажилчин, малчин эмэгтэйчүүдийн анхдугаар Их хурал хуралдав.

1940.07.06 БНМАУ-ын 23-р Бага хурал хуралдаж, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар Г.Бумцэндийг, Ерөнхий сайдаар Х.Чойбалсанг тус тус томилжээ.

1944.07.03 АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри А.Уэльс Монголд албан ёсны бус айлчлал хийв. Тэрээр Москвагаас Бээжин орох замдаа Улаанбаатарт 3 хоносон ба хэлмэрчээр нь нэрт монголч эрдэмтэн О.Латтимор явжээ.

1948.07.08 Их хавтаг, Байтаг богд, Бүдүүн харгайтын чиглэлээр гоминданы цэргүүд хил нэвтрэн орж иржээ. Хил манаж байсан Монголын 10 хилчин тэдэнтэй баатарлаг тулалдаж, зургаа нь амь үрэгдэв. Тэдгээр хилчдээс Хаянхирваа, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарт БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.

1950.07.03 Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр зөвхөн албан хэрэгцээнд нэр төдий хэрэглэгдэж байсан крилл үсгээр албан бүх хэргийг хөтлөхийг бүх яамд, албан газруудад үүрэг болгов.

1955.07.05 МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 161-р тогтоолоор Цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам байгуулах шийдвэр гаргав.

1960.07.06 БНМАУ-ын Ардын Их хурлын 4 дэх удаагийн сонгуулийн I чуулган чуулж, шинэ Үндсэн хууль баталжээ. Энэ нь хувьсгалаас хойш баталсан гурав дахь Үндсэн хууль юм. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

1961.07.03 МАХН-ын 14-р Их хурал хуралдав. Хурлаас улсын ардын аж ахуй, соёлыг 1961-1965 онд хөгжүүлэх III таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталжээ.

1966.07.09 Улаанбаатар хотын орчимд их үер болов. Үерийн улмаас улсад 155,4 сая төгрөгийн хохирол учирчээ.

1970.07.07 БНМАУ, Судан улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1973.07.09 Улаанбаатар хотын ойролцоо Сонгинод БНМАУ-ын тусламжаар баригдсан Биокомбинатыг ашиглалтад оруулав.

1991.07.04 Ховд аймгийн Булган сум, Хятадын ШУӨЗО-ны Такэшиканд Хятад, Монголын хилийн боомтын нээлтийн ёслол болов.

1996.07.09 Монголд холери өвчин дэгдэв. Булчин задрах тахал буюу холери өвчний улмаас 10 гаруй голомтод 2500 орчим хүн хавьтал авч, 170-аад хүн өвчилж, 12 хүн нас барсан юм.

2013.07.09 “Оюутолгой” ХХК зэсийн баяжмалын экспортоо эхлүүллээ. Зэсийн баяжмалын анхны экспортын хэмжээ 5800 орчим тонн болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол