📅

Ягаан морьтой, ягаандуран хүү буюу У.Хүрэлсүх

🕔 2019/01/03 16:37

Бид үлгэр амилах цагт амьдарч байна. "Ягаан морьтой, Ягаандуран хүү" -гийн үлгэрийг Та санаж байна уу? Бичих нийтлэлтэйгээ холбоо бүхий үлгэрийн хэсгээс дурдая. Үлгэрт ингэж гардаг. -Ягаан морьтой Ягаандуран хүү хааны өргөөнд хүрэлцэн иржээ. Нам гүм. Гадна нь хүн, мал алга. Өргөө гэрийн үүдийг сөхөн орвол гурван охин байна гэнэ. Асуувал хааны гүнж гэцгээнэ. Гүнжийн нэг нь уйлж, нөгөө нь бодол болон, гуравдах нь инээж байх юм гэнэ. Ягаандуран хүү асуужээ. Та гурав чинь яагаад нэг нь инээж, нөгөө нь уйлж, бас нэг нь дуугаа хураагаа вэ? Гэхэд, - Бид хааны гүнж байгаа юм аа. Манай энд 15 толгойтой атгаалжин хар мангас бий болсон. Орой бүр нэг хүн зооглодог юм. Иргэд албат маань идүүлээд дууссан.

Хаан аав маань ч юу ч хийж чаддаггүй. Одоо бид дөрвүүлээ үлдсэн, ээлжээ хүлээж байна. Өнөөдөр миний ээлж учир би уйлж байна гэж эхнийх нь хариулсан. Хоёрдах нь ;-Намайг маргааш иднэ гэж гуниглангуй хэлэв. Харин гуравдахь нь ;- Намайг энэ хоёрын дараа иднэ гэж инээж суув.  Ийм л нэг түүх үлгэрт гардаг. Охидын дараа хаан аавыг нь залгина. Тэр атгаалжин хар мангасыг хаан нэгэнт дийлэхээ больж, хувь заяатайгаа эвлэрсэн. Тэр төгсгөлөө хүлээж байдаг. Тэгвэл тэрхүү улс орныг тэр чигт залгигч мангасыг ердийн нэг ягаан морьтой, Ягаандуран нэртэй хүү харваж алснаар үлгэр сайхнаар төгсдөг.

Үүнийг зөгнөсөн, сануулсан мэт үйл явдал 2018 онд Монголд өрнөлөө. У.Хүрэлсүхийг тэрхүү ягаан морь унасан Ягаандуран хүү гэж нэрлэмээр, зүйрлэмээр бодогдлоо. Энэ хүү л зориг гарган, нум сумаа татан, Монголыг тэр чигт нь залгих атгаалжин хар мангас буюу МАНАН бүлэглэлээс ангижруулж, ард иргэдийнхээ сэтгэлийг дэвтээх нь гэх итгэлийг төрүүллээ.

Монгол улсыг жилээс жилээс залгиж буй МАНАН хэмээх гарт баригддаггүй, нүдэнд үзэгддэггүй бүлэглэлд хэн ч хэзээ ч саад болж чаддаггүй байлаа. Тэр бүхнийг залгиж байлаа. Ард иргэд хааны гурван гүнж шиг л уйлах нь уйлж, бодлогоширох нь бодлого болж, үлдсэн нь өөрийнх нь ээлж ирэх ч, арай болоогүй гэдэг утгаар инээж байлаа, өнөөг хүртэл. Хамгийн сүүлд Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчрах нэрээр тэд залгисан.Яг л үлгэрт гардаг шиг. Тэгвэл ягаан морьтой Ягаандуран хүү буюу У.Хүрэлсүх гарч ирлээ.

Тоймч Ц.Энхбат

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол