📅

Идэрийн голын эх орчимд минж нутагшуулж байна

🕔 2019/01/30 16:11

Идэрийн голын эх орчимд минж нутагшуулж байна

 

Завхан аймаг голын экосистемийг сайжруулж усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой нэн ховор минжийг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор минж нутагшуулсан нь үр дүнгээ өгчээ.

 

Тухайлбал: Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2 нутгийг хамруулан минж нутагшуулах боломжтой газрыг сонгож, 2017, 2018 онд хээрийн судалгаа хийжээ. Судалгаагаар Идэрийн голын эх гурван голын бэлчир орчим 7,5 км2 талбайг хамруулан минж нутагшуулах боломжтой нь тогтоогдож, 50 орчим минжийг нутагшуулаад байгаа нь өдгөө 60 гаруй болж өсчээ.

Мөн ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргажээ. Судалгаагаар халиун бугын тархац нутаг 10382.0 км2  талбайд 1664 толгой нөөцтэйбор гөрөөсний тархац нутаг 11402,3  км2 талбайд 1513 толгой байна. Харин аргаль хониных 1316,6 км2 талбайд 203 толгой, янгир ямаа 2249,5 км2  талбайд 604 толгой нөөцтэй байна. Мөн зэрлэг гахайн тухайд 3856,8 км2 талбайд 60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 60 гаруй толгой тус тус нөөцтэй гэсэн судалгааг гаргажээ. 

Дашрамд дурдахад, сүүлийн хоёр жил ховор амьтдыг агнах зөвшөөрлийг аймгийн ИТХ-ээс олгоогүй байна.

 

Завхан/МОНЦАМЭ/.  

МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол