Шатсан машины жолоочид “Миг даатгал”-аас машин өгчээ
Энэ сарын 10-нд баруун дөрвөн замын урд зогсоолд тoyota prius авто машин шатсан хэрэг гарсан билээ. Улмаар жолооч О.Номин-Эрдэнэ фэйсбүүкийн приус эзэмшигчдийн нэгдсэн хуудаст энэ талаараа бичсэнээр хоёр сая гаруй төгрөгийн хандив цуглуулж чадсан юм.
Тэгвэл Миг даатгалын компани гэрээнд заасан үүргээ биелүүлж, О.Номин-Эрдэнэд нөхөн төлбөрийг бүрэн олгожээ. Тодруулбал залуу гэр бүл болох О.Номин-Эрдэнэ, Н.Атарцэцэг нар нь Хаан банкны лизингээр дээрх 2004 онд үйлдвэрлэсэн Toyota Prius маркийн автомашиныг худалдан авахдаа МИГ Даатгал ХХК-д Авто тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэсэн байжээ. Гэтэл машинаа худалдаж аваад удаагүй байхад нь дээрх харамсалтай тохиолдол болж машин шатсан байна. Ингээд МИГ Даатгал ХХК гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн өргөдөл, материалыг даатгуулагчаас хүлээн авч, хянаад даатгалтай байсан машиныг машинаар нь нөхөн төлөх шийдвэр гаргаж, 2006 оны тoyota prius маркийн машин гэрээний дагуу нөхөн олгосон байна.