📅

Хар машин шалгалтад тэнцээгүй

🕔 2017/06/05 14:05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Уг сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж "Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ.
 
Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр "Монгол улсад орон нутгийн болон УИХ, ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах явцад хар машиныг ашиглаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Гэвч хар машин бол булхай, луйвар нүүрлүүлсэн зүйл. Үүнийг бид өнгөрсөн сонгуулиудад харлаа. Хар машинаар сонгуулийн саналыг луйварддаг. Төрийн эрх мэдлийг авдаг боллоо. Тиймээс энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдүүлэхийн тулд иргэдийн саналыг гар аргаар тоолохыг уриалж байна. Хар машин бол скайндердаж, хадгалах үүрэгтэй. Скайнердсан материалыг хэн ч яаж ч янзалж болно.  Тийм учраас дэлхийн жишигт нийцсэн санал тоолох төхөөрөмж биш юм” хэмээв.
 
Харин хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг "2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үед намуудын төлөөлөл байлцаж, хар машиныг 341 хувилбараар шалгаж үзсэн. Шалгалтад хар машин тэнцээгүй. Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэр бүгдийг дугуйлсан хүчингүй нэг саналыг уншсан, цоолсон, балласан, нугалсан хуудсыг уншсан зэрэг олон зөрчил илэрсэн” гэлээ.
 
Энэтхэг улс 50 сая хүн амтай ч сонгуулийн санал хураалтыг гар аргаар тоолдог. Иймд манай улс ч мөн хар машинаас татгалзаж, санал хураалтыг гар аргаар тоолох нь илүү шударга үр дүнтэй гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол