📅

Даши Намдаковын шинэ баримал Красноярскт цогцоллоо

🕔 2019/02/27 17:37

ОХУ-ын Красноярск хотноо дэлхийд алдартай Буриадын барималч Даши Намдаковын шинэ бүтээлийн нээлт боллоо. Даши Намдаков бүтээлээ жил гаруй урлажээ.

Даши Намдаковын бүтээлүүд нь Санкт Петербургийн Эрмитаж, Москвагийн орчин үеийн урлагийн музей, АНУ-ын Тибет хаусыг чимдэг билээ. Лондоны Хайд парк буюу төв цэцэрлэгт түүний бүтээсэн Чингис хааны хөшөө бий. Түүний хичнээн бүтээлийг урлагт хайртай хүмүүс хувийн цуглуулгадаа худалдаж авсныг тооцох боломжгүй аж.

Даши Намдаковын өвөрмөц бүтээлийг хараад гайхаж, цочирдсон урлаг судлаачид цөөнгүй. Даши Намдаков нэгэн ярилцлагадаа тэдэнд хандан "Би оюун санаанд буусан зүйлээ л дүрс болгон хувиргадаг хүн" хэмээн хэлсэн байдаг. Алдарт уран барималчийн “Стихия” бүтээл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд, “Всадник” бүтээл нь Татарстаны Төрийн зөвлөх М.Ш.Шаймиевд байдаг бол Москвагийн мэр асан Ю.М.Лужковт “Вечер”, бизнесмен Р.А.Абрамовичид “Старый воин” бүтээлүүд нь байдаг ажээ.

Эх сурвалж: Енисей

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол