Говь-Алтай аймагт улсын нөөцнөөс өвс тэжээл олгоно
Зарим аймагт хаваржилт хүндэрч хахир хавар болж, цаг зүтгүүлэх шинжтэй байна хэмээн малчид ярьж байна. Учир нь өвөл нь цасгүй байсан аймгуудад харын зуд нүүрлэх шинжтэй байгаа талаар ярьсан юм.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор болжээ.
Харин одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байгаа талаар албаныхан мэдээлэв.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад