Говь-Алтайд ноолуурын үнэ 100 мянгад хүрчээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч байна.
Тус аймагт сүүлийн жилүүдэд ноолуурын ханш 60-70 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 100 мянган төгрөг хүрсэнд малчид ихэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн ямаа самнаж байгаа энэ үед түр ажлын байр нэмэгдэж байна хэмээн холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Өнгөрсөн хавар нэг ямааг 1500-3000 төгрөгийн хөлсөөр самнаж байсан бол одоогоор нэг ямааг 5000 төгрөгийн хөлсөөр самнаж байгаа гэнэ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад