📅

"Алтайн хүдэр"-ийнохин компани "ЭКО АЛТАН ЗААМАР" хэдэн хүний аминд хүрэх вэ?

🕔 2019/03/01 11:29

"Алтайн хүдэр"-ийнохин компани "ЭКО АЛТАН ЗААМАР" хэдэн хүний аминд хүрэх вэ?

 

Заамар сумын Хайлааст багийн нутагт байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа "баян" Базарын "Эко Алтан Заамар" алтны компанийн уурхай одоогийн байдлаар энэ компанийн үйл ажиллагаа 4 хүний аминд хүрлээ гэсэн мэдээллийг орон нутгаас өгч байна. Өнгөрсөн хавар энэ компанийн ажилтан мөн ажлаа хийж байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсныг нуугаад өнгөрүүлж байжээ. Харин энэ удаад 3 хүн дарагдаж амиа алдлаа гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар ирээд байна. Үнэн бол энэ удаад 3 хүний амь насыг дарж нууж өнгөрнө гэж байхгүй хэмээн нутгийнхан найдаж байна. "Мөнх ногоон хас, Эх нутгийн эзэд хөдөлгөөнийхөн "Бургаст Туул", "Бугат Заамар" зэрэг Заамар сумын иргэдийн байгуулсан хөдөлгөөнүүд энэ компанийн хууль бус үйлдлийг удаа дараа эсэргүүцэн, үйл ажиллагааг нь цуцалж өгөхийг БОАЖЯ, АМГ-ынхнаас удаа дараа шаардаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хамгаалсаар хаацайлсаар удаа дараагийн шүүх хурлыг хойшлуулж, будлиулсаар өнөөдрийг хүрчээ. 
Өнөөдөр осол гарсан уурхай нь Хайлааст, Тосон багийн заагт байдаг нутгийн иргэдийн хайрлан хамгаалсаар ирсэн Рашааны эх дээр байдаг аж. Эх сурвалжийн мэдээлснээр 17 цагийн орчимд хөрс гулгаж тэнд ажиллаж байсан 10-аад машин унаж  3 жолооч газар дээрээ амиа алдсаныг компанийнхан тэр дор нь нууж хамгаалалт гаргажээ. Тэнд байсан бүх хүмүүсийг тусгай хамгаалалтад оруулж бүх утсыг нь хураан авч ямар ч мэдээлэл гадагш гаргахгүй байхыг тушаажээ. 18 цагийн байдлаар 4 жолоочийг эрж хайх ажиллагаа явагдаж эхэлжээ. Одоогоор тэднийг амьд гэж хэлэх боломжгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. 
Хүний аминд халтай тус компани нь Говь-Алтай аймгийг мөн л цөлмөж байгаа "баян" Базарын "Алтайн хүдэр" компанийн охин компани юм байна.

 

 

http://tvmongolia.mn/read/15307?fbclid=IwAR0dD6wa6NjOxbKPjpdzVl36qKOfTQBL6GwAQ43W69hQ3z1b3TzJCenkdiw

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол