📅

"49 хувийнхан"-ыг баривчлав буюу Браво! У.Хүрэлсүх

🕔 2019/03/05 18:00

"Эрдэнэт" үйлдвэрийн  49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын  хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ийн Эрүүгийн Цагдаагийн Газрын албан хаагчид албадан саатуулж, мэдүүлэг авч байна.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэднийг албадан хорих бололтой.

Өчигдөр ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулсан билээ.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн баривчилгаа нь Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хуулийн хүрээнд цагдаагийн байгууллагын хийж буй ажил гэнэ.

М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулсны дараа МАНАН дэглэмтэй тэмцэх Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн амлалт бүдгэрэх вий, нэг хүн огцруулсан төдийгөөр улс төрийн хүрээн дэхь "их цэвэрлэгээ" нь дуусчих вий гэсэн эргэлзээ иргэдийн дунд байсан нь нууц биш.

Тэгвэл энэ эргэлзээг бага ч гэсэн тайлж, "МАНАН" дэглэмийн гол санхүүгийн түшиц болсон "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтнийг ийн шалгаж эхэлсэн нь иргэдийн дийлэнхийнх нь талархлыг төрүүлж байна.

Энэ нь У.Хүрэлсүхийн Засгийн Газрын оролцсон анхны "тусгай ажиллагаа" биш бөгөөд 2018 оны 12 сарын 29-нд мөн  Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан юм.

Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, өдгөө хуулийн байгууллагаар уг хэрэг нь шалгагдаж байна.

Э.Мягмар

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол