📅

Монголын түүхэн дэх балагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг…

🕔 2019/03/12 17:38

Сэтгүүлчийн сандалнаас УИХ-ын гишүүн, цаашлаад Монгол улсын 28 дахь Ерөнхий сайдаар ажилласан Ч.Сайханбилэг нь 1995 оноос эхлэн тасралтгүй төрийн албанд ажиллажээ. Монголын залуучуудын холбооноос угшилтай тэрбээр 2002 онд АНУ-ыг зорьж Дэлхийн улс төрчдийг бэлтгэдэг номер нэг Жорж Вашингтоны их сургуульд сурахдаа нэг ч удаа ажил хийлгүй хичээлээ давтсаар сургуулиа төгссөн тухайгаа ярьдаг ч сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа ямар эх үүсвэрээр олсон нь өнөөдрийг хүртэл хариулт хүлээсээр байгаа юм. Ардын хүүхдэд халтай сургалтын төрийн сангийн тэтгэлгээр Жорж Вашингтоны хуулийн сургуульд суралцах хугацаандаа тэрбээр АНУ-ын улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй дотносохын зэрэгцээ Ц.Элбэгдорж ба түүний хамсаатнуудыг багтаа элсүүлсэн мөчөөс тэд зөвхөн АНУ-ын эрх ашгийг хамгаалсан бодлого баримталсаар ирсэн. Хэдийгээр манай орны гуравдагч хөрш АНУ-тай бид эдийн засаг, геополитикийн найрсаг харилцаатай ч Монгол улсад халгаатай асуудлуудад Ч.Сайханбилэг үргэлж хувийн болон зөвхөн нөгөө талд үйлчилсэн шийдвэрүүдэд гараа өргөн дэмжсэн байдаг.
Ч.Сайханбилэг монголын түүхэнд үйлдсэн хоёр том нүгэл нь эрх мэдлээ хэтрүүлэн Дубайн гэрээг хийсэн болон Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд өгсөн явдал.
Монгол улсад 7 тэрбум долларын хохирол учруулсан Дубайн гэрээний алдаа, онооны автор нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн багийнхан. Монгол Улсын Ерөнхий Сайдын тамгыг атгасан даруйдаа л Дубайд очиж Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх гэрээг 2015 оны тавдугаар сард үзэглэв. Монголыг ашиглагч талын хүслийг биелүүлж Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар хуйвалдан Рио Тинтогийн ерөнхий захирлын Лондон дахь гэрийн гал тогоонд анх тохироогоо хийсэн гэдэг. Гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татварт ногдох орлого буурсан. Үндсэндээ монголчууд 8.1 тэрбум ам.долларын зээлийн өртэй, Монгол улсын газар нутаг, ашигт малтмалын орд газрууд гадныхны барьцаанд ороод байгаа билээ.
Түүнчлэн 2016 онд АСЕМ-ыг даргалах, 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэрээр татварын маш их мөнгийг будлиантайгаар үрсэн нь аудитаар илэрсэн байдаг. Түүгээр зогсохгүй Дархан цаазат Богдхан уулын Төрийн тусгай хамгаалалттай газар болох Их тэнгэр цогцолборын газраас АСЕМ-ын нэрээр 7.4 га газрыг бусдын нэр дээр буюу “Шинэхэн” группын нэр дээр шилжүүлэн зочид буудал барьж эхлээд байсан. Азаар энэхүү газрын зөвшөөрлийг сүүлд цуцалсан юм.
Монголын ганц саалийн үнээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол улсдаа авахаас татгалзав.
Чоно борооноор гэдгээр 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах өдөртэй уралдан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк түүний төлөөний компани болох “Монголын Зэс корпораци” хувьчилж авсан тухай балагт 28 дахь Ерөнхий сайд Ч.САйханбилэг мэдээлж байлаа. Мэдэгдэлдээ Монголын тал авсан гэж ард түмнийг тайвшруулан, хуурав. “Монголын зэс корпораци” ОХУ-аас 400 сая ам.доллароор авсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг 2016 оны 6 дугаар сарын 30-нд ХХБ-нд 150 саяын зээлийн барьцаанд тавьчихсан. Ингэхдээ бас л Монголын төрд мэдэгдээгүй. Уг нь хувьцаа эзэмшигч нар өөрийн хувьцаагаа худалдах, барьцаалах бол заавал нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Гэтэл бүр Сингапурын компанид шилжүүлэхээр оролдож байгаад баригдсан билээ.
Хууль зүйн байнгын хорооны санаачлагаар хуралдсан 2017 оны хурадаанаар О.Орхон, Ч.Сайханбилэг нар нар Хууль зүйн сайн Ц.Нямдоржийн асуултанд бултасхийн тойруулан хариулж өөрсдийн хүзүүг улам ороон хариулж байв. Энэ үеэр Ч.Сайханбилэг “Оросын талд байсан Эрдэнэтийн 49 хувийг монголын талд Хэн нэгэн нь авсан нь сайшаалтай, энэ шийдвэр гаргахад манай Засгийн газарт сонголт хийх хувилбар байгаагүй, “Монголын зэс корпораци” бол Худалдаа хөгжлийн банкны төлөөний байгууллага, би энэ асуудал дээр өөрөө хариуцлага хүлээнэ. Хүлээх ч ёстой” хэмээж байв. Монголыг залгилж хуваан завшиж байгаа сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй МАНАН-ийн нууц эрхэмүүд эхнээсээ шалгагдаж эхэлсэн. Харин шүүх, Прокурор асуудлыг хэний талд шийдэхийг цаг хугацаа харуулна.
Гадны тэжээвэр болсон Ч.Сайханбилэг хэзээ ч Монголын төлөө байгаагүй, байх ч үгүй нь түүний үйлдэл бүрээс тод харагдана. Бүх шийдвэр тогтоол нь Үндэсний язгуур эрх ашгийн эсрэг байсан. Ч.Сайханбилэг хариуцлагаа хүлээх цаг ирэх болно.

  

http://undesten.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол