Д.Эрдэнэбат: Ард нийтийн санал асуулга эхлээд явуулах ёстой
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Бүлгээр татварын багц хуулийг хэлэлцсэн аж. Ингээд энэ асуудлаар Сангийн яамнаас мэдээлэл сонсохоор болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Улс орны хувьд ул суурьтай хандах ёстой хууль. Тиймээс нэг бүрчлэн хуулийн төслийг нухацтай үзнэ. Хамгийн наад зах нь татварын хөнгөлөлтийн асуудалд яаж хандаж байгааг харах ёстой. Жижиг аж ахуйн нэгжээ мэдээж дэмжих ёстой ч хуулийн заалтыг нарийвчилж үзэх хэрэгтэй” гэлээ.
Харин АТГ-ын даргыг солих эсэх асуудалд тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэлэлцүүлэг байнгын хороодоор явна. Хуулийн тайлбарыг холбогдох албаныхан хийх байх. Хувь гишүүнийхээ байр суурийг хэлэхэд хуульд юу гэж заасан байна түүгээрээ явах ёстой. Манай нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэхдээ эрх баригчдын энэ хуваагдал өөрчлөлтийг хийж чадах болов уу гэх эргэлзээ бий. Тиймээс Үндсэн хуулийн суурь зарчим болох Ард нийтийн санал асуулга явуулж байж энэ асуудлыг хийх ёстой” гэв.
Eagle.mn