📅

АН-ын дарга С.Эрдэнийг унагах Х.Баттулгын "барбарис" төлөвлөгөө

🕔 2019/03/20 11:59

Ардчилсан Нам "хог дээр" гарах дөхжээ. Түүний дохиог тус намаас хөөгдсөн УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулах болсон шийдвэрээ зарласнаар эхэлж байна. Тэд зориуд 3-р сарын 18- нийг буюу эр цэргийн баярын өдрийг сонгосон нь санамсаргүй тохиолдол биш. Тэд С.Эрдэнэд жийгдсэн, албан тушаал, эрх мэдлээ алдсан, улс төрийн дэмжлэг авахаасаа өнгөрсөн АН-ын мянга мянган гишүүнийг эгнээндээ нэгдэхийг уриаллаа. Удахгүй Их Хурлаа хийж, Дээд шүүхэд намаа бүртгүүлж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлнэ гэдгээ хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.

Хоёр гишүүний мэдэгдлийн өмнөхөн Х.Баттулга ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг мөн зөвлөхийн ажлаасаа чөлөө гуйсан тухайгаа мэдэгдэж, АН-ын одоогийн дарга С.Эрдэнийг хүчтэй шүүмжилсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Лу.Болд АН-ын мөн л нэг лидерийн нэг Г.Батхүүтэй нэгдэн МоАН улс төрийн байгууллагыг байгуулж байсан нь ч АН явахаа болилоо, шинэ намаар "хөл сэлгэе" гэх холын бодлын үзүүр байсныг ч үгүйсгэхгүй. Тэгвэл энэ бүх урсгал нэгдэж буй аж. Мөн 2018 оны төгсгөлд АН-ын асан Н.Алтанхуяг " Нэгдсэн Монгол" хөдөлгөөнийг санаачлан байгуулж, Эрдэнэт хотод анхныхаа уулзалтыг хийж, иргэдийг тандсан гэж үзэх судлаачид гарсан. Тэгэхээр энэ намын нэр нь "Нэгдсэн Монгол" байж болох. Харин намын дарга нь Алтанхуяг байж мэдэх нь. С.Эрдэнэд талгүй АН-ын мянга мянган гишүүнийг өөртөө урвуулж чадвал, С.Эрдэнийг өнөөгийн АН-тай "үнсэн дээр хаясан шалз" шиг орхих боломж нээгдэх нь. Шинээр байгуулагдах намын зүгээс С.Эрдэнийн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд байх үеийн үйл ажиллагаанд шалгалт оруулах нь зөв гэж хууль хүчнийг байгууллагыг ч шахах магадлалтай болжээ. АН задарчээ.

Ц.Хишгээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол