📅

Даавуун тор үйлдвэрлэж эхэллээ

🕔 2017/05/31 11:09

Говь-Алтай аймгийн “Алтайн баялаг-Залуус” клубийнхэн шинэлэг зүйл санаачлан хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч байна.

Тэд Soyombo Embroidery оёдлын үйлдвэрээ түшиглэн олон үйлдэлт даавуун торыг аймгийнхаа бахархалт амьтан болох мазаалайн логотойгоор үйлдвэрлэж байна. Давуун тор нь олон удаа ашиглах боломжтой байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй байдгаараа онцлог ажээ. Залуус захиалга авч байгаа гэнэ. Энэхүү торны худалдан авалт тутмаас залуусын сургалт, хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон аймагт тулгамдаж буй залуусын хүчээр шийдэж болох ажлуудад тодорхой хувь нь зарцуулагдах юм байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол