📅

Орон нутгийн замд 24 цагийн хяналт шалгалт хийж байна

🕔 2017/07/17 13:51

 

Амралт, зугаалгын улиралд Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэгтэй холбоотой орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол ихээр нэмэгдэж байна.

 

Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 771 бүртгэгдэж, зам тээврийн ослоор 181 хүний амь нас хохирсны 149 нь буюу 82 хувь нь орон нутгийн замд, зөвхөн өнгөрсөн сард гэхэд орон нутгийн замд 23 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохирчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүний тоо 30,7 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд орон нутагт гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш хяналт шалгалт хийж ажилласанаар орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

 

Иймд амралтын улирал, ой, тахилга, баяр наадмуудтай холбоотойгоор Улаанбаатар хотоос гадагш автомашинтай зорчих дотоодын аялагчдын тоо үлэмж нэмэгдэж орон нутагт хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохиролыг хүн бүр ухамсарлаж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол