📅

Говь-Алтайн Улс төр бужигнасан хэвээр...

🕔 2019/05/29 12:51

“АЛТАЙ” гэдэг Алттай гэсэн үг гэж нутгийн хөгшчүүл ярьдаг. Үнэхээр ч Алтны томоохон нөөц байгааг нэгэн жишээнээс харж болно. 2011 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Алтан уул хэмээх ууланд нэгэн малчин морь харах гэж байгаад бух алт олж Монголын бүх алтны нинжа нар Бигэрийг зорьсон. Төд удалгүй Макс Ц.Ганбаатарын “Марко пола”ХХК нь нинжа нарыг хөөн гаргаж хайгуул нэрээр Алтан уулыг тал болтол ухаж Улсад 600кг алт тушаасан гэлцдэг. Харин Бигэр сумд нэг цэцэрлэгч барьж өгөөгүй. Тус компанитай хариуцлага тооцох нөхцөл байхгүй учир нь тус компани өнөөдрийн байдлаар татан буугдсан. Энэ бол энгийн л жишээ.

1990 оноос хойш 2016 хүртэл 26 жилийн хугацаанд Говь-Алтай аймагт нийт 20 лиценз олгогдсон байдаг. Харин Улсын их гишүүн Ш.Раднаасэд, аймгийн засаг дарга С.Гансэлэм нар гарснаар 3 жилийн хугацаанд 28 лиценз шинээр олгуулсан байдаг. Эдгээр хүмүүс Алтайг хөгжүүлэх биш хөгжлийг улам гацааж байгааг 3 жил дараалан нээлт хийсэн Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 128км замаас харж болно.

Ард иргэдийг төлөөлж их хуралд суугаа эрхэм Ш.Раднаасэд хүч чадал зангараг муутайгаас болж жаахан замын төсвийг улсын төсөвт суулгуулж чадахгүй өдийг хүрлээ. Засгийн газар 2020 оноос өмнө бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ёстой гэсэн мөрийн хөтөлбөрийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө оролцож байж концессоор сая нэг зам тавих шийдвэрт хүрч байх жишээний.

Аймгийн засаг дарга Гансэлэмийн тухайд бүх тендерийн хувийг өөрөө цохидог сурагтай. Алтайд тавтай морил угтах хаалгыг 300саяар тендер зарлан шалгаруулж 30 сая ч хүрэхгүй төсвөөр бариулсан хэмээн мэргэжлийн хүмүүс ярьдаг. За тэгээд 3саяын нугас дуудлага худалдаагаар авч ядарсан иргэдийн өмнө баярхсан, 3 жил дараалан 21 аймгийн хөгжлийн индексээр аймгаа сүүл мушгиулсан гээд олон тааруухан мэдээ эзэн.

Энэ менежмент бодлого тааруу засаг даргыг буулгах хурал өнгөрсөн хавар явагдсанд ч Засаг дарга Гансэлэм Ардчилсан намынхандаа 300 саяын хахууль өгч өөрийн намаас биш Ардчилсан намаараа дэмжүүлж суудалдаа үлдсэн. Харин тус хурлаар ИТХ-ийн дарга Ганзоригийг огцруулсан юм.

Өчигдөр буюу 2019 оны 05 сарын 28-ны өдөр аймгийн ИТХ тэргүүлэгчдийн хурал зарлагдаж ирц хүрсэн ч ИТХ-ын дарга Батжаргал хуралд орж ирэлгүй зугтжээ. Ингээд хурал дахин хойшлов.

Мөн тус өдөр өмнө нь ИТХ-ын дарга байсан Т.Ганзоригийг МАН-ын гишүүнээс чөлөөлөх тогтоол гарсан байна.

 

 

Б.Дорж 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол