С.Баяр дипломат харилцааны олон улсын Вианнагийн конвенцийг зөрчсөн
С.Баяр нь Монгол улсыг төлөөлж элчин сайд хийх эрхгүй бөгөөд өөрийн АНУ-д авч, зарсан тансаг зэрэглэлийн 7 байшин, охидынхоо оффшор дансны хөрөнгийн эх үүсвэрийг үнэн шударгаар шалгуулах ёстой гэсэн эсэргүүцлийн жагсаалыг бид 2017.03.08 наас эхлэн 55 хоног үргэлжлүүлсэн.
Лондонд
байдаг Монголчууд " С.Баяр нь өмнөх элчин сайдуудын адил Монголын Улсын
элчин сайдын байрандаа амьдардаггүй. Лондонгийн төвд тусгай зэрэглэлийн
өндөр үнэтэй 3-4 байр худалдаж авсан. Түүнийхээ нэгэнд нууцлаг
байдалтай амьдардаг. Энэ байруудыг бас охидынхоо нэрээр авсан байх,
иймээс манай охид 10 байр худалдаж авсан гэж яриад байгаа...үүнийг
шалгаж тодруулах хэрэгтэй” гэсэн хүсэлттэй байна.
Энэ
хугацаанд өөрт нь болон Монгол улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил,
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж нарт биднийг дэмжсэн 1000 тэгээд 8000, дараа нь10000 хүний
гарын үсэгтэй шаардах бичиг илгээсэн боловч үр дүнд хүрээгүй.
Харамсалтай
нь С.Баяр болон түүний гар хөл бологчид биднийг элдвээр худал гүтгэж,
доромжлох, сүрдүүлэх үйл ажиллагаа идэвхтэй хийж байлаа.
С.Баярын
төрийн түшээ хүнд байж боломгүй увайгүй үйлдэл, худал яриа, олон түмний
тархи угааж, чулуу хөөлгөсөн мэдээлэл зэрэг нь алхам тутамд нь
баримттайгаар үгүйсгэгдэж байгаа.Мөн сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн
сонгуулийн үеэр Монголын прокурорын газар, шүүх цагдаагийн байгууллага
мөн төвийн гол хэвлэл мэдээллүүд эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй С.Баяр
тэргүүтэй коррупци бүлэглэлийн мэдэлд бүрэн орсон, тэдний төлөө
үйлчилдэг гэдгийг ч нотлон харуулж байлаа.
Монголд
ардчилал булшлагдсан бөгөөд коррупци хорт хавдар шиг нийгмийн давхарга
бүрд хаван гүйж,нийгмээ өвчлөлд оруулж, овтшаарнуудаа үржүүлсэн байна.
Иймээс
бид дараагийн шатны эсэргүүцлээ үргэлжлүүлсэн бөгөөд С.Баяр нь Олон
Улсын дипломат харилцааны Вианнагийн конвенцийн (Vienna Convention on
Diplomatic Relations) тухайн улсад элчин сайд хийх эрх, үүргийн хэд
хэдэн заалтыг ноцтой зөрчиж байгааг баримтаар сөхөн гаргаж, холбогдох
байгууллага руу нь хандаж эхлээд байна..
Энэ
асуудлаар ИБУИНВУ-ын Ази Номхон далайн орнууудыг хариуцсан Гадаад
Хэргийн сайд Марк Фийлдэд С.Баярыг эсэргүүцэж гарын үсгээ зурсан,
жагссан, дэмжсэн Монголын ард түмнээ төлөөлөн, өргөх бичгийг
2017.07.19-нд барилаа. Мөн энэ асуудлын сэдвээр дахин
дэлгэрүүлж,ярилцах өдөр цагаа тохиролцсон болно.
Өргөх
бичгийн агуулга нь, Олон улсын дипломат харилцааны Вианнагийн
конвенцийн тодорхой заалтуудыг зөрчсөн С.Баярын баримтуудыг дэлгэж, ийм
хүнийг цаашид Англи улс хүлээн зөвшөөрч өөрийн улсдаа элчин сайдаар
суулгах уу? гэсэн асуудлыг хөндөж тавьсан болно.
Лондон 2017.07.19
Г.Ичинхорлоо
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад