📅

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг ажлаас нь чөлөөлнө

🕔 2019/06/06 17:14

Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болсон байна. Уг хуралдаанаар аймгийн ИТХ-ийн даргад итгэл үзүүлэх эсэх тухай болон Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалд итгэл үзүүлж, аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэрийг гаргасан байна.

Улмаар аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулсан шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Гансэлэмийг Говь-Алтай аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг баталгаажуулбал дараагийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм. 

Б.Сонор

Эх сурвалж: newspress.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол