📅

БАРИМТ: Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмээс 16 тэрбум тѳгрѳгийн ЗѲРЧИЛ илэрчээ

🕔 2019/04/24 23:53

Говь-Алтай аймгийн засаг даргаар 2016 оноос хойш томилогдон ажиллаж байгаа С.Гансэлэмээс 2016-2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн аудитын шалгалтаар 16 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Тэрээр, 

-2016 онд 5.168.800.000 төгрөгийн,

-2017 онд 5.764.000.000 төгрөгийн,

-2018 онд 5.127.000.000 төгрөгийн зөрчил гаргасан байжээ.

Тухайлбал, 2017, 2018 онуудад ОНХС-ийн хөрөнгөөр баригдах нэгэн барилгын ажлын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн тооцоолол, төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, хэрхэн шийвдэрлэх тухай санал тусгагдаагүй ажлыг ИТХ-аар батлуулж нийтдээ зургаан тэрбум хоёр зуун жаран найман долоон зуун мянган төгрөгийн зөрчлийг гаргасан байна. 

Мөн ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан баримтгүйгээр зарцуулалт хийсэн зөрчил илэрсэн бөгөөд гурван тэрбум жаран таван сая долоон мянган төгрөгийн зөрчил байжээ. Говь-Алтай аймгийн иргэд түүнийг нүдэнд харагдаж гарт баригдах зүйлс хараахан хийгээгүй томоохон төсөл хэрэгжүүлж, гэрээ хэлэлцээр хийдэг хэмээн сонссон гэлцэж байсан.

Тэгвэл С.Гансэлэм ОНХС-ийн зааварт нийцээгүй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн санхүүжүүлж нэг тэрбум найман зуун жаран таван сая дөрвөн зуун мянган төгрөгийн зөрчил гаргасан байна. Ийнхүү тэрээр Говь-Алтай аймагт засагласан өнгөрсөн гурван жилийн хугацаандаа гучин гурван зөрчил гаргасан гэдгийг орон нутгийн аудитын шалгалт илрүүлээд байгаа юм.

Тайлбар: Аудитаар илэрсэн зөрчлүүд

 

Говь-Алтай аймгийн аудитын газраас гаргасан дүгнэлтийн дагуу Үндэсний аудитын газраас С.Гансэлэмд хариуцлага тооцох хүсэлтийг Ерөнхий сайдад бичгээр гаргасан аж. Мөн 2018 оны 11-р сард АТГ-д нутгийн иргэдийн зүгээс С.Гансэлэмийг шалгуулах хүсэлт өгсөн ч уг хэрэг дарагдсан хэмээн эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

 

Ж.ДӨЛГӨӨН

Эх сурвалж:Eguur.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол