📅

Говь-Алтай аймгийг В.РЭНЦЭНДОРЖ удирдана

🕔 2019/06/17 15:46

Говь-Алтай аймгийн шинэ удирдлага ажлаа хүлээн авлаа. Өнөөдөр аймгийн шинэ засаг дарга В.Рэнцэндорж үүрэгт ажлаа хүлээн авч, албан ажилдаа шуурхайлан орлоо. Ажлаа хүлээн авах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид оролцсон юм. 

 

Амйгийн засаг дарга В.Рэнцэндорж аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллахаа илэрхийлэн аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийн төлөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.

ГОВЬ-АЛТАЙ.МН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол