Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар метроны хаалт дээгүүр харайгаад баригджээ
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг хууль бусаар томилогдсон хэмээн олон хүмүүс ярьдаг. Мөн аймгийн тамгын газрын ажилтнуудыг намаар нь ялгаварлан гадуурхаж хөөж, туусан гэх мэдээлэл ч бий. Хамгийн сүүлд тэрээр аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зодсон гэх. Будлиантай сонгогдож ,дарга болсон эрхэм саяхан Япон улсад очоод хөгөө чирсэн гэнэ шүү.
Аймгийн засаг дарга нар сургалтанд суухаар Японд очих үеэр Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар соёлгүй зангаа гайхуулж,цагдаад баригдсан гэнэ. Тэрээр метрогоор зорчих картыг авалгүй хориглосон төмөр хаалтан дээгүүр гүйж харайж яваад цагдаад нь баригдажээ. Хэл аманд ихээхэн өртдөг дарга маань метроны мөнгөө хэмнэсэн үү? аль эсвэл бүдүүлэг зан нь дахин сэдэрсэн үү? хүний нутагт хуулийн байгуулагад шалгагдаад амжжээ.Энэ мэт О.Амгаланбаатартай холбоотой шуугиант мэдээллүүд үргэлжилсээр байна.
Factnews.mn