📅

Чоно хочит Ж.Энхбаяр удирдагч байж чадах уу?

🕔 2017/05/31 19:07

 

Батлан хамгаалах, зэвсэгт хүчин нэрийн дор үргэлж хамааралтай байдаг чоно хочит Ж.Энхбаяр УИХ-ын сонгуульд  3 дахь удаагаа сонгогдоод байгаа тэрээр намынхаа дунд ерөнхий сайдын албанд нэр дэвшүүлнэ хэмээн яриа аль хэдийн яригдаад эхэлсэн аж.
Жадамбаагийн Энхбаяр 1973 онд Говь-Алтай аймагт төрсөн. Түүний гэр бүл хотод шилжин ирж тэрээр 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1999 онд Монгол Улсын Их Сургуулийг  эрх зүйч мэргэжилээр төгссөн. Ж.Энхбаяр парламентад гурав  дахь удаагаа сонгогдож байгаа. Энэ жил тойрогоо солин гарч ирсэн.
Түүний эцгийг Батлан хамгаалахын сайд, улс төр, цэргийн нэртэй зүтгэлтэн, дэслэгч генерал Шагалын Жадамбаа гэдгийг мэдэхгүй хүн ховор. 
Энхбаярыг 2012 онд Батлан хамгаалахын сайд болоход эцгийнхээ нэрээр сайд боллоо гэх хүмүүс ч байсан. Бүр зарим нь түүнийг  намынхаа нөхдүүдийг лоббидон байж томилогдсон гэж ярьдаг. 
 Батлан хамгаалахын сайд болсныхоо дараа түүнийг төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга Жаргалсайхан, хэвлэлийн төлөөлөгч Батцэнгэл зэрэг хүмүүсийн хууль бусаар ажлаас нь халсан тухай хэвлэлээр шуугиж үүнийг шалгах ажлын хэсэг ч байгуулагдаж байсан. 
 Ж.Энхбаяр ангийн хорхойтой. Тэрээр 2011 оны өвөл УИХ-ын гишүүн байхдаа Говь-алтай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулсан Түүний ангийн хэрэг ингээд зогсоогүй юм. Ж.Энхбаяр 2012 оны аравдугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид яамны нисдэг тэрэг ашиглан хулгайгаар ан хийсэн. 

Ямартай ч ийм л цол гуншинтай эрхэм гишүүн улс орны нийгэм эдийн засаг хэцүү үед ерөнхий сайдын албанд томилогдон улс орноо удирдан чиглүүлж чадах удирдагч байж чадах уу?

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол