7 настай хүү буу алдаж ээжийнхээ аминд хүрч, дүүгээ шархдуулжээ
7 настай хүү буу оролдож байгаад алдсан сум ээжийнх нь аминд хүрч, дүү нь хүнд шархадсан хэрэг өчигдөр буюу долоодугаар сарын 9-нд гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү ТОЗ-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон 5 настай охин дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж. Баяр наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад