📅

АЗИЙН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН КИНО НААДАМ-2017

🕔 2017/07/21 19:25

АЗИЙН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН КИНО НААДАМ-2017

 

АЗИЙН ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН КИНО НААДАМ-2017, ЯПОН УЛС

"СУРГУУЛИЙН БАГШ” 

Монгол Улс дахь Японы Элчин Сайдын Яам, Соёл Урлагийн Их Сургууль хамтран 8 дахь жилдээ Япон улсад зохиогдох Азийн олон улсын хүүхдийн кино наадмын үндэсний шалгаруулалтыг зарлаж байна.

Кино наадмын тухай товчхон:

2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  Хоккайдоогийн Китами хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй "2017 оны Азийн Олон улсын хүүхдийн кино наадам”-д Монгол Улсаас шилдэг 3 бүтээл, нийт 9 сурагч шалгарч, "JENESYS 2017”  хөтөлбөрийн хүрээнд Япон улсад аялангаа тус наадамд оролцох юм. Наадамд оролцох зардлыг Японы тал бүрэн хариуцана.

    Хэн оролцох боломжтой вэ?

•       Монгол Улсын иргэн

•       ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагч

•       Өмнө нь Япон улсад очиж байгаагүй

Бүтээлийн  тавигдах шаардлага:

•       Сонирхогчийн камераар зураг авсан

•       3 минутад яг багтаасан

•       "Сургуулийн багш” сэдвийн хүрээнд хийгдсэн

•       3 хүртэл бүрэлдэхүүнтэй хамтын бүтээл байж болно.

•       Зөвхөн нэг бүтээлээр оролцох

 

Бүтээл хүлээн авах хугацаа:

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг хүртэл

Бүтээл хүлээн авах хаяг:

СУИС-ийн хичээлийн IV байр, Радио Телевиз Медиа Урлагийн сургууль

Үндэсний комиссын шалгаруулалтын хугацаа :

2017 ны 8 дугаар сарын 28-ны өдөр

Холбоо барих утас: 99142628, 99184726, 99734001, 88806747

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол