“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 10 жилийн ой тохиож байна
Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн бааз сууринд тулгуурласан “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 10 жилийн ой тохиож байна.
Ойн арга хэмжээг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Мөнхпүрэв, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар эрчим хүчний салбарын үе, үеийн инженер техникийн ажилтнууд, ойн баярт оролцож байгаа зочид төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Тус компани байгуулагдсанаас хойш 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Улиастай” дэд станцад 16 мвт-ын өргөтгөл шинэчлэл хийж, Тайширын УЦС-ыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбосноор хоёр аймгийн хөдөөгийн 44 сум, суурин газрын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр 24 цагийн хугацаанд найдвартай ханган ажиллаж байна.
Э.Нарангэрэл