Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна
2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар тус аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна.
Тодруулбал, Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын таван сургууль, МСҮТ, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, 10 цэцэрлэгийн болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын баталсан удирдамжийн хүрээнд тус газрын гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэнээр ахлуулсан ажлын хэсэг төлөвлөөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж буй юм..
Шалгалтаар боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа гэнэ.