Салбарын сайд нь ''aсуудалтай'' дипломатуудаа хамгаалж байна уу?
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэл хийж, шаардлагатай бол салбарын сайдтай нь хариуцлага тооцох санал хүргүүлнэ гэдгээ хэлсэн. Түүний мэдээллээр бол хууль бус наймаанд холбогдсон хүмүүсийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдсээр байж буцаан томилсон асуудал байгаа юм байна. Тэгэхээр яалт ч үгүй энэ асуудалд салбарын сайд нь холбогдоод байгаа юм. Одоогоор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо албан ажилтай яваа учир байр сууриа илэрхийлээгүй байна. Ямартай ч түүний эзгүйд хариуцлагын асуудал гарч ирлээ.
Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй 69 хүний жагсаалтад одоогоор дипломат төлөөлөгчдийн газар буюу Гадаад харилцааны яаманд ажилладаг хүмүүс байна. Мөн улс төрийн намуудын удирдах албаны хүн, дипломат болон албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн Монгол Улсын иргэд, тэдний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс ч байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад