📅

2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 14-16-ны өдөр явуулна

🕔 2019/10/11 16:38

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 14-16-ны өдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд явуулна. Тус аймгийн 18 сумын 87 багийн 18-25 насны залуус дээрх өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг, бүртгэлийн үйл ажиллагаанд хамрагдах юм. Цэрэг татлагийн албанд Ховд, Баянхонгор аймаг болон Алтай сумын хилийн цэрэг, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд залуусыг хуваарилан авна.

Ховд аймгийн Үенч сумын хувьд тэртээ 1934 оноос эхлэн Говь-Алтай аймгаас цэрэг татаж байсан юм. Харин жилийн өмнөхөн л эх орондоо тангараг өргөн албандаа мордсон залуус аравдугаар сарын 15,16-нд аав, ээж, төрөлх нутагтаа ирнэ. Тодруулбал, зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргүүд 15-нд, хилийн цэрэгт алба хааж байгаа цэргүүд 16-нд Алтай хотод ирнэ. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол