Онцгой албан татвар нэмсэн ч шатахууны үнэ тогтвортой байна
2017 оны 7-р сарын 18-ны өдрийн Засгийн газрын 207-р тогтоолоор 2017 оны 7-р сарын 20-ны өдрөөс газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг дизель түлш 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг, 90-ээс дээш октантай авто бензины онцгой албан татвар 30,000 байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензины онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөгөөр тус бүр нэмсэн.
Хэдийгээр Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байна. Мөн хилийн үнэ буурсан ба дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч байна.
Үүнээс гадна нөөцийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байгаа ба Гаалийн Ерөнхий Газар, Улаанбаатар Төмөр Зам, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон бусад холбогдох импортын компаниудтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад