📅

Эрэлт дээр дөрөөлсөн луйвар

🕔 2020/01/27 13:11

-Эмийн сангуудад шалгалт хийе-

Аюулт өвчнөөс ард иргэдээ хол байлгах гэж улс орноороо хөдөлж байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг сайхан түүх бий. Тэгвэл аюулт өвчнөөс ард иргэдээ хамгаалах талаар төр засгаас шийдвэр гаргаж, янз бүрийн үйл ажиллагаа явуулж байхад манайхны ухамсар дорой нөхөд улайм цайм дээрэм, луйвар хийж байна.

Тодруулбал, Эмийн сангууд 100-200 төгрөгийн үнэтэй максыг 550-800 төгрөгөөр зарж байна. Зарим эмийн сангууд маск дууссан гэж хэлээд зохиомол хомсдол үүсгэж байна.

Нэг удаа хэрэглээд хаях маскыг 500-800 төгрөгөөр авч хэрэглэх боломж нь бидэнд хэр бий билээ. Нэг удаагийн маскийг 2 цаг тутамд хэрэглээд хаях ёстой. Гэтэл эмийн сангууд ингэж үнээ нэмж байгаа нь төр засгаас гаргаж буй бодлого шийдвэрийг эсэргүүцэж буй үйлдэл гэхээс өөр юу гэх билээ. Нөгөөтэйгүүр бэл бэнчиндээ захирагдаад 2 цаг тутамд сольж чадахгүй нэг нь өдөржингөө нөгөө масктайгаа явна гэсэн үг. Тэгвэл энэ хамгаалалт болж чадах уу. Үгүй, харин ч  өвчнийг улам даамжруулсан байдал болно...

Албан байгууллагууд өнгөрөгч баасан гарагаас эхлээд амны хаалт зүүхийг ажилчдадаа анхааруулж үрэгдсэн. Үүнийг дагаад маскны үнийг 1-3 дахин нугалаад өсгөчхөж байгаа юм.

ЭМЯ-ны мэргэжилтний хэлснээр манай улсад маск үйлдвэрлэдэг 3 үйлдвэр байгаа бөгөөд ямар ч байсан хүн амынхаа хэрэгцээг хангана. Тиймээс үнэнд өөрчлөлт орохгүй” гэж мэдээлсэн.

Гэтэл бодит байдал дээр эмийн сангууд үнээ 1-3 дахин нэмж зарж байна. Төр засгийн бодлогыг зөрчиж иргэдийн эрэлт дээр дөрөөлөн луйвар хийж байгаа  эмийн сангуудад шалгалт хийе. Аюулт өвчин хаяанд ирчхээд байгаа энэ үед иймэрхүү хандлага гаргаж байгаа нөхдөд хатуу хариуцлага тооцъё.

С.Туул

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол