Амны хаалтны үнийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудыг амны хаалтны нөөц бүрдүүлж, үнийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов.
Тодруулбал, урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаагийн болон даавуун амны хаалтны нөөцийг бүрдүүлэхийг анхааруулсан юм. Мөн нийтийг хамарсан аюулт өвчнөөс хүн амыг хамгаалах нийгмийн хариуцлагын хүрээнд даавуун амны хаалтны нэг бүрийн үнийг 500 төгрөг, нэг удаагийн амны хаалтны үнийг 200 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр ханган ажиллахыг үүрэг болгов.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад