Эрүүл мэндийн зөвлөмж өгөх нээлттэй утас 08.00-00.00 цаг хүртэл ажиллаж байна
Шинэ төрлийн коронавирүсний болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын 70484067 дугаарын нээлттэй утас өдөр бүрийн 08.00-00.00 цаг хүртэл ажиллаж байна. Ард иргэдийг энэхүү нээлттэй утсанд холбогдон эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авахыг тус газраас мэдээлэв.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх, 14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, амны хаалт тогтмол зүүж хэвших, гараа тогтмол савандаж угаах, ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах гэх мэт зөвлөмжийг байнга мөрдлөгө болгохыг анхааруулсан юм.
Э.Нарангэрэл