Засаг дарга Тохижилт үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг дарга Ш.Дагва нар хоёрдугаар сарын 4-ний өдөр Тохижилт үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн үеэр тус байгууллагын ажилчдын нийгмийн хангамж, техникийн засвар үйлчилгээ, хог тээвэр, нохой устгалын асуудлаар санал солилцсон юм.
Түүнчлэн Засаг дарга В.Рэнцэндорж хог тээврийн хураамжийг төвлөрсөн зохион байгуулалтад оруулах, СӨХ-г идэвхтэй ажиллуулах, хог хаягдлыг ангилан ялгах, нэг удаагийн хэрэглээний хогийг пресслэж устгах, иргэдийн нийтийн хурлаар үйл ажиллагааг тайлагнахад анхаарч ажиллахыг үүрэг болгоод байгууллагын үйлчилгээний ажилчдад нэг жилийн хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын багаж олгоход дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Э.Нарангэрэл