📅

Ардчилагчдын баяр байв уу, авлигачдын баяр байв уу

🕔 2020/02/19 12:02

Ардчилагчид гэгчид “Ерэн оноос өмнөх аймшигт нийгмийг мэдэхгүй, төсөөлөхгүй өсөж байгаа шинэ үе маань энэ өдрийн утга учрыг мэддэг, ойлгодог байх ёстой” гэж ирээд бичиж.

Тэр үед нийгэм нь тааруухан байлаа ч хүмүүс нь өнөөдрийн ардчилагч гэж цээжээ дэлдэгчидтэй адил байгаагүйг бас өгүүлэх учиртай.

БНМАУ-ын түүхийг гуйвуулсан өөрсдөддөө ашигтайгар бичсэн гэж ярьдаг, тэрхүү ном товхимол нь өнөөдөр ч байж л байдаг. Тэгвэл нэгэнтээ тэр түүхийг давтаад эхэлчихсэн ардчилагчид юугаараа ялгаатай юм бэ.

... Ялгаатай зүйл олж харахгүй байна. Аймшгийн гэх тэр нийгэмд өнөөдрийнх шиг идэж уусан шуналтнууд, зандалчдын хэмжээнд хүрсэн  танхай балмад этгээдүүд байсангүй. Баруун солгойгүй авдаг авлигачид ч байсангүй. 

Ардчиллын 30 нас гэдэг эрийн цээнд хүрч аливааг шүүн тунгаах хол ойрын бодол уралдуулсан жинхэнэ шижигнэсэн нас. Тэгвэл өнөөдөр идэж уусаар, шүүмжилж муудалцсаар тамир тэнхээ нь тасарсан нэг дүр зураг харагдаж байхад яагаа ч үгүй цэл залуухнаараа хагарч, язартлаа баяжиж, ходоод нь өөхөлсөн, олон талын өвчтэй тарган хүн шиг харагдаж буй бас нэгэн дүр зураг байна.

Уг нь ардчилал тусгаар тогтнол хоёрыг салгаж ойлгож боломгүй. Гэтэл ардчиллаа хамгаалж чадахгүй, тэртээ 1990 оны цагаан морин жилийн хувьсгал хийгсэд өнөөдөр танигдахгүй болтлоо өөрчлөгдөж гадаадын улс оронд зарим нэг нь “дүрвэсэн” байх жишээтэй.

Ингээд бодохоор ардчилагчид ардчиллаа өөрсдөө авсалж буйтай агаар нэг дүр зураг бас харагдаад байгаа юм.

Ардчиллынхаа баяраар Ц.Элбэгдоржийн агнасан, авчирсан зэрлэг гахайн махаар зоог барин баярлаж байсан тэр үеэс л ардчилагчид буруу замаар будаа тээж байна уу даа гэж харж байсан олон хүн өнөөдөр “Ингэхгээд байсан юм” гээд толгой сэгсэрч суугаа байх даа...

С.Туул

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол