Дэлхийн топ бизнес коуч Тони Роббинсийн зөвөлгөө
Нэг сая доллараар зөвөлгөөгөө өгдөг, дэлхийн топ бизнес коуч Тони Роббинсийн лекцийг үзээд, зөвөлгөөг нь багцлав.
1. Жинхэнэ удирдагчид асуудлыг ойлгоход цагийнхаа 5%-ийг зарцуулдаг бол 95%-ийг түүнийг шийдвэрлэхэд зарцуулдаг.
2. Таны амьдрал таныг шийдвэр гаргаж, хөдөлж эхэлсэн үед өөрчлөгдөж эхэлдэг.
3. Бидний амьдралын утга учир бол ямар нэгэн зүйл авах биш харин ямар нэгэн зүйл өгч, хэн нэгэн болох юм.
4. Хүмүүс амьдралын тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юунд хүрч чадахаа төсөөлж ч чаддаггүй.
5. Та 30 секундээс илүү хугацаанд уурлахад энэ сэтгэл хөдлөлийн үлдэгдэлд биед дахин 5 цаг байдаг.
6. Таны өнгөрсөн болон ирээдүй тань адилхан байж болохгүй.
7. Залхуу хүн гэж байдаггүй. Урам, түлхэц өгдөггүй зорилго гэж байдаг.
8. Жинхэнэ шийдвэр гэдэг бол та уг шийдвэрийн дараа шинэ үйлдэл хийхийг хэлнэ. Хэрэв үйлдэл байхгүй бол та шийдвэр гаргаагүй байна гэсэн үг.
9. Олон хүн амьдралдаа юу хийхийг мэддэг. Гэвч зөвхөн хэдхэн нь хийж буй зүйлээ мэддэг. Мэдэх нь хангалтгүй юм. Хөдлөх хэрэгтэй.
10. Таны орлого таны сонголт болхоос дэлхийн эдийн засгийн асуудал биш.
11. Та хэн ч бай өөрийн хийж буй зүйлдээ дуртай биш бол та агуа хүн болохгүй.
12. Хэрэв та өөрийн амьдралаа удирдахыг хүсэж байгаа бол та өөрийн өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Бидний амьдралд хэзээ нэгэн өдөр хийсэн зүйл нөлөөлөхгүй харин өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг.
13. Тоотой хэдэн хүн зорилгодоо хүрдэг. Бусад хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй цор ганц шалтгаан бол төвлөрч чаддаггүйд байдал. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаар амьдардаг.
14. Бидний гол асуудал бол аливаа асуудлыг муу зүйл гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ асуудлын тусламжтайгаар бид өсөж, дэвжиж, өөрчлөгддөг.
15. «Хэзээ нэгэн цагт» гэсэн зам «хаашаа» ч хүргэдэггүй.
16. Та үргэлж хийж байсан зүйлээ хийсээр байх юм бол авдаг зүйлээ авсаар байх болно.
17. Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та мэддэг зүйлээ хий.
18. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж хийдэг хүн жинхэнэ аз жаргал, амьдралын таашаалыг ойлгоно.
19. Хэрэв та амжилттай болохыг хүсвэл амжилтанд хүрсэн хүнийг олж, түүнийг дага. Тэгвэл та амжилтанд хүрнэ.
20. Халамж, хайр гэдэг 2 зүйл таны амьдралыг өөрчлөх дуусашгүй эх үүсвэр юм.
21. Зорилгоо тодорхойлох нь мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм.
22. Амжилттай хүмүүс асуултуудыг илүү тодорхой асуудаг бөгөөд үүнийхээ хариуд илүү дэлгэрэнгүй хариулт авдаг.
23. Өөрийн амьдралаа гайхалтай болго. Биширдэг хүн шигээ хүн бол.
24. Би хүмүүст туслах тусам илүү ихийг авдаг гэдгийг ойлгодог.
25. Үргэлж сайжирч, өөрийгөө хөгжүүл. Хэзээ ч бүү зогс.