Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьжээ
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 он гарсаар хоёр дахь удаагийн биотехникийн арга хэмжээг авч зэрлэг амьтдад өвс тэжээл тавьжээ.
Тодруулбал, Тѳгрѳг сумын Хүрэн голын адаг, Шарга сумын олон салааны бэлчир, Халиун сумын Олонбулаг, Дѳрвѳлжин заг, Халиуны хоолойгоор нийт долоон цэгт 50 боодол ѳвс, нэг цэгт хоёр ширхэг хяналтын автомат камер байршуулжээ. Дараагийн ээлжинд Баян-Уул, Хѳхморьт сумын нутаг Хүйсийн говьд ажиллахаар тѳлѳвлѳѳд байгаа ажээ.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад