Зорилтот бүлгийн өрхүүдэд 3000 амин дэмийг үнэ төлбөргүй олголоо
Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Б.Энхчимэгийн дэмжлэгээр зорилтот бүлгийн 270 өрхөд дархлаа дэмжих 3000 амин дэмийг үнэ төлбөргүй олголоо. Мөн үеэр тус аймгийн ЗДТГ-аас олгож буй 300 ширхэг амны хаалт, "Дэлхийн зөн" ОУБ-аас зөв зүүж хэвших зөвлөмжийн хамт аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Говь-Алтай аймаг дахь Монголын залуучуудын холбооны төлөөлөл болон ГБХЗХГ-ын дарга С.Болормаа агсны ээж Г.Ундрам нар зорилтот бүлгийн иргэдэд түгээлээ.
Шинэ төрлийн коронавирусний халдвар, томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжихэд чухал ач холбогдолтой зорилтот бүлгийн иргэдийг амин дэмээр хангах ажлыг Гэр бүл, хүүхэд, залуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбооны аймаг дахь салбар, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй нутгийн залуус хамтран зохион байгуулсан юм. Энэхүү ажлыг тус аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа амьд сэрүүндээ санаачилсан бөгөөд ажил хэрэг болгож чадалгүй нас барсан тухай гэр бүлийнхэн нь дурссан юм.
Э.Нарангэрэл