📅

Цагдаагийн алба хаагчид “Сэтгэл зүйн дархлааг сайжруулах нь" сургалтад хамрагдлаа

🕔 2020/03/10 13:30

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид “Сэтгэл зүйн дархлааг сайжруулах нь“ сэдэвт сургалтад хамрагдлаа. Улс орон даяар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор алба хаагчдын сэтгэл зүйн дархлааг дэмжих, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангах зорилгоор уг сургалтыг гуравдугаар сарын зургааны өдөр зохион байгуулжээ. Сургалтыг тус газрын сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Гоомарал удирдан явуулсан байна. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол