Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хандивын аян эхлүүллээ
Дэлхий нийтэд аюул учруулж байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдрөөс хандивын аяныг албан ёсоор эхлүүллээ.
Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Төрийн банк-770.000, А.Нэргүй захиралтай худалдаа, үйлчилгээний “Цаглашгүй буянт” ХХК-1.000.000, ХААН банк-1.000.000, Петровис ХХК-500.000 төгрөгийн хандивыг өөрсдийн санаачилгаар өгсөн билээ.
Тэгвэл гуравдугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Засаг даргын нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа нар дээрх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч “Талархал” гардууллаа.
Э.Нарангэрэл