📅

532 зорчигчид урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг хийжээ

🕔 2020/02/05 11:14

Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн алба хаагчид энэ сарын нэгнээс хойш 532 зорчигчид урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг хийжээ. Тодруулбал, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Говь-Алтай аймгийн хот хоорондын зорчигч тээврээр үйлчлүүлсэн 491, иргэний нисэхээр үйлчлүүлсэн 41, нийт 532 зорчигчдод урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг хийн зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Уг хяналтын үзлэгийг тус төвийн алба хаагчид гурван ээлжээр хоёрдугаар сарын нэгнээс гуравдугаар сарын хоёрны өдөр хүртэл үргэлжлүүлэх ажээ. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол